Эрх баригчдаас шударга үнэнийг шаардсан, нүүрсний хулгайн хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл Төрийн тусгай хамгаалалтын албаныхан хүч нэмэгдүүлж буй талаар бид мэдээллэсэн.
Чуулган эхэлсний дараагаар цагдаагийн нэмэлт хамгаалалтаа буулгаж, Батлан хамгаалахын болон Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудыг дайчилгаанд хамруулжээ. Тэд Төрийн ордны зүүн талын нурсан хашааны хэсгийг хамгаалж байна.