Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

    05/21/2025

    Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

    05/21/2025

    Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

    05/21/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ
Папарацци

Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ12/06/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлжээ.

Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр 2020-2021 онд уг албан тушаалыг хашиж байхдаа Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайханы хамтаар иргэд, аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан, үйл ажиллагаанд нь саад хийн, хясан боогдуулж их хэмжээний хахууль авсан гэх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан аж.

Тус хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 121-ийг шалгаад наймд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол эрүүгийн 768 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсний дотор дээрх нийтийн албан тушаалтан, Хөдөлмөрийн баатар цолтой эрхмийн үйлдэл багтжээ.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр өнгөрсөн онд эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдож, АТГ-ынханд шалгуулж байсан ч прокурорын байгууллагаас хэргийг нь хаасан юм. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Эрдэнэс силвер ресурс”-ийн ашиг орлогоос цугларсан 37 сая ам.долларыг Монголбанканд тушаах ёстой байтал Худалдаа, хөгжлийн банканд хугацаатай хадгалж, хүүнээс нь хувьдаа ашиг олсон байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм. АТГ-ынхан уг шалгалтын явцдаа дээрх 37 сая ам.доллар буюу 105 тэрбум гаруй төгрөгийг Монголбанканд тушаалгасан байдаг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хууль бус томилгоог ТАЗ анхааралдаа авна уу!!!

05/20/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Ч.АРИУНЗУЛ ЭВЕРЕСТИЙН ОРГИЛЫГ ЭЗЭЛЛЭЭ

05/20/2025

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй!

05/19/2025

Дуучин IU төрсөн өдрөөрөө 200 сая вонын хандив өргөжээ

05/19/2025

АТГ өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж, мэдүүлэг авчээ

05/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.