УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг албан ёсны гурван хүүхэд, албан бус нэг хүүхэдтэй. Тэгвэл тэдгээр хүүхдүүдийнх нь том охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки өөрийн цахим хуудаснаа жагсагч, ард түмний эсрэг үг унагах болсон.
Тэрбээр өчигдөр өөрийн сошиал хуудаснаа жагсагчдыг ЗАВТАЙ ЯМАА нар хэмээн хочилж байсан бол өнөөдөр “Залуучууд нээрээ харанхуй байна аа. Боломж хулгайлсан гээд дайраад байх юм. ХУВИАРАА ЮМ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС ХУЛГАЙ ХИЙЖ ЯАХ ЮМ. Мэдээлэл судалгаа, нотолгоо байхгүй байж гүтгээд байх юм. Яана даа, хүний зүс царай, байгаа байдал доош нь хийхээс цаашгүй байна” хэмээн намжирдаж, цамнажээ.