Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Thunder: Цаашид урлагийнхан улс төрийн салбараас хол байна
Папарацци

Thunder: Цаашид урлагийнхан улс төрийн салбараас хол байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/07/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Иргэд, олон нийтийн зүгээс улс төрчдөөс хариуцлага нэхэж буй жагсаалын үеэр урлаг, соёлн алдартнууд оролцоогүйд ихэд шүүмжилж, бухимдсан. Тэгвэл уран бүтээлч “Thunder” нийт урлагийн салбарынхны өмнөөс иргэдээс уучлал хүсжээ.

Тэрбээр

“Нэгдүгээрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй авахуулсан зураг алдаа байжээ. 21 аймгаа тойрч, аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч, амжилт хүсэхээр дуудсан. Уулзаад төгсгөлд нь зураг даруулсныг бидний эсрэг ашиглана гэж бодоогүй. Зургийг нь “Тоонот” анх өөрсдөө нийтэлсэн. Ерөнхийлөгч хүртэл амжилт хүслээ гэх утгаар цахим хуудастаа оруулсан. Тоглолтын зардлыг ивээн тэтгэгч байгууллагуудаас гаргуулсан юм.

Хоёрдугаарт, Биднийг 13 сая төгрөг авсан гэсэн. Үүнийг баримттайгаар тайлбарлая. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар тоглолтыг ивээн тэтгэж оруулсан мөнгө нь 13 сая төгрөг юм. Замын зардал болон гэрлийн түрээсэнд нэмэрлэсэн гэсэн үг. Тиймээс л тус газар өөрсдийн тайландаа тусгасан хэрэг. Урлагийн хүмүүс тухайн байгууллагыг сурталчилж өгснийхөө хариуд авдаг мөнгө юм.

Гуравдугаарт, Намайг 2020 онд сонгуулийн дуу дуулсан гэжээ. Тэр дуу сонгуулийн дуу биш. Харин дүрсэнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орсон нь үнэн. Тухайн дууг 2017 онд зохиосон. 2020 онд дуугаа шинэчлэн цацах үедээ дүрсэн дээр нь салбарын амжилттай яваа хүмүүсийг оруулахдаа одоогийн Ерөнхийлөгчийг оруулсан юм. Ирээдүйд ийм зүйл болно гэж мэдсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн тэрбээр тайлбарынхаа төгсгөлд “Шууд болон шууд бусаар хүмүүст нөлөөлөхөө мэдэж хэдхэн секунд гараад өнгөрөх дүрс ч гэж бодож болохгүй юм байна. Цаашдаа нийгмийн төлөө өөрийн чадах зүйл болох дуугаараа түлхүү хүргэнэ. Нэмээд хэлэхэд ажил хаялтыг бид эхэлж уриалсан болохоор эсрэг талаас анхаарлыг бидэн рүү шилжүүлэх дайралтууд хийж эхэлсний улмаас талбайг зориогүй. Биднийг гүтгэх магадлалтай байсан. Манай салбары нэр хүнд унаж байна. Бусад урлагийнхан ч нэгдээсэй хэмээн хүсэж байна. Нэр хүндээ сэргээцгээе” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.