Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 100 дахь хоногийн мэдээллийг өгөх үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт гаалийн байцаагчийг дарамталж, вакцины татан авалтад нөлөөлсөн хэмээн мэдэгдэж байв. Уг асуудлын дараа С.Одонтуяа Ерөнхий сайдтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахаа мэдэгдэж байсан ч, гал намжсан.
Тэр цагаас хойш нам гүм орших болсон С.Одонтуяа гишүүнийг бид энэ удаагийн папараци дурандаа онцлон буулгалаа.
Тэрбээр АН-аас УИХ-д суугаа цорын ганц эмэгтэй гишүүн юм.