Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Л.Оюун-Эрдэнэ: 30 жилийн алдаа завхралыг засахын төлөө хамтдаа хичээцгээе
Папарацци

Л.Оюун-Эрдэнэ: 30 жилийн алдаа завхралыг засахын төлөө хамтдаа хичээцгээе

Эрхэм админBy Эрхэм админ12/07/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Жагсагчидтай уулзахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд гарч ирлээ.

Тэрбээр “Эмх замбараагүй байдал руу уриалан дуудах хүмүүс байна. Засгийн газар Тавантолгой компани дээр онцгой дэглэм тогтоосон. Одоо дөнгөж 14 хонож байна. 14 хоногийн хугацаанд гарсан үр дүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хурал дээр авч хэлэлцэнэ. Олон асуудлыг илчилж гаргаж тавьж байгаа.

Нүүрсний хулгайтай холбоотой асуудал Хөгжлийн Банк, Эрдэнэтийн 49 хувьтай адилхан үр дүнд хүрнэ. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол бид нүүрсний хулгайч нарт ялагдана. Монголын ирээдүй ийм байгаасай гэж хүсэхгүй байна. Тийм учраас та бүхэн минь нүүрсний хулгайтай тэмцэхэд хамтдаа байх ёстой. Нүүрсний хулгайтай холбоотой захиалгат улс төр болж байна. Жагсаал хийж байгаа хүмүүс үүнийг сайн ойлгоосой.

Уул уурхайг тойрсон МАНАН бүлэглэлийг задлах гэж Засгийн газар хичээсээр ирсэн. Одоо хичээж байна. Олон хүний дургүйг хүргэж байгаа. Залуучууд энэ бүхнийг ялгаж ойлгоно гэдэгт итгэж байна.

Шүүх дээр олон хэргүүд гацаж байгааг шахах ёстой. Хөгжлийн Банкны хувьд бондоо төлж чадсан. Энэ бол том үр дүн. Одоо бид Тавантолгой, Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавиад шийдэх ёстой. Шударга ёсны төлөө, Засгийн газартай хамт байж, нүүрсний хулгайтай холбоотой эрх мэдэлтэй хүмүүсийн ятгалагт автахгүй гэдэгт итгэж байгаа. Бидний ярьж байгаа сэдэв нэг. Энэ асуудал дээр хууль хяналтынхан ажиллах хэрэгтэй. Тодорхой хугацаа хэрэгтэй. Ингэж байж энэ асуудлыг шийднэ” гэлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.