Засгийн газрын гишүүд дундаас сайн муу араншингаараа олны анхаарлыг татдаг хүн бол ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар. Цаг төрийн үймээн дэгдсэн энэ өдрүүдэд хамгийн завгүй амьдарч байгаа түүнийг манай папараци дуран онцлон буулгалаа.
Наанаас нь ард түмэн жагсагчид түүнийг шамдуулж, цаанаас нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд, эрх баригчид түүнийг өдөөж байгаа нь нууц биш. Энэ бүхэнд хэм хэмжээг тэнцүүлэх гэж гүйж яваа түүнийг “Нүүрсний хулгайч”-ийг барина гэдэгт иргэд итгэсээр…