ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар 2019 онд хятадуудаас их хэмжээний алтан эдлэл байж болзошгүй зүйл бэлгэнд авч буй зураг цахим хуудаснаа цацагдаж байв.
Тухайн үед хэн ч тэднээс тайлбар, мэдээлэл шаардаж байгаагүй, хэвлэлийн шар хуудаснаа дарагдан, мартагдаж өнөөг хүрчээ.
Харин нүүрсний хулгайн асуудал дэлгэгдэхтэй зэрэгцэн уг гэрэл зураг дахин сошиалд цацагдлаа. Иргэдийн зүгээс эдгээр гэрэл зурагт гарсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нараас тайлбар шаардаж байна.
Гэрэл зургийн он жилүүдэд С.Амарсайхан Улаанбаатар хотын дарга байсан бөгөөд дүүжин тээвэр нэрээр их хэмжээний мөнгийг салхинд хийсгэснийг иргэд олон нийт мартаагүй.
Харин өнөөгийн ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгалан тухайн үед зөвхөн МАН-ын генсик гэх албан тушаалтай байсан. Намаа сонгуульд ялалт байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн хэмээн хүндлэх хүн олон. Энэ утгаараа тэрбээр МАН-ын хамгийн нөлөө бүхий, эрх мэдэлтэй нэгэн гэгддэг.
3 сэтгэгдэл
arai2
sunu2
yalna2