Нүүрсний хулгайг ил болгохыг шаардсан иргэдийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн ээлжит бус Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг 11:00 цагт танилцуулах аж.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын хуралдаанаар оффтейк есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргахаар болжээ. Уг есөн гэрээний хоёр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбоотой гэнэ.