Нийгэм эдийн засгийн асуудлын эсрэг төв талбайд иргэд 5 дахь өдрөө жагсахаар цугларч байна. Уг жагсаалд жүжигчин У.Цогтбаяр гол ройл гүйцэтгэн оролцож байгаа.
Түүнд итгэлээ өгсөн залуус ч цөөнгүй. Энэ утгаараа өчигдөр жүжигчин Цогтоо реппер Big gee-гээс жагсаалд нэгдэхийг уриалж, “Сонгууль” нэртэй дуугаа дуулж өгөхийг хүссэн.
Гэвч энэ бүхэнд Big Gee огт хариулт өгөөгүй.
Тэгвэл өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудаснаа анх удаагаа үгээ хэлж “Уг жагсаалд итгэхгүй байна. Миний хүмүүсийг авч гараад жагссан. Би ганцаардаж байна” гэх зэргээр үг унагаж, жүжигчин Цогтоог доош хийсэн өнгө аятай байлаа.
Уран бүтээлчдийн хувьд “Гангрестууд” кинонд хамтран ажиллаж, хуурай ах дүүсийн харилцаатай хэмээн зарлаж байсан.
Гэвч улс төрийн өнөөгийн байдал тэдний харилцаанд ЦЭГ тавихад хүргэж, Цогтоод итгэх итгэлийг эвдсэн бололтой.