Жагсаалын эхний өдөр өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо мөнгөөр худалдаж, мөнгөөр жагсдаг хүмүүст хандаж “Мөнгөөр жагсаж байгаа бол надаас нэмээд мөнгө ав.
Тэр мөнгөөрөө өөрийнхөө үзэл бодлоороо бодиттой жагс” хэмээн цахим хуудаснаа бичиж явсан “Домог IZ” буюу Б.Ирээдүйг манай сайтын папараци дуран онцлон дурандлаа.
Түүний хувьд залуу үеийнхэн дундаас өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон гэдгээрээ алдартай. Худал хуурмаг, нүүрсний хулгайн эсрэг болж буй Төв талбайд тэрбээр өчигдөр дөрөв дэх өдрөө очиж, дуу хоолойгоо нэгтгэн, өөрийн цахим хуудаснаа шууд лайв хийж явна лээ.