Монголын улс төр, эдийн засагт өөрийн нөлөөлөл, нүнжигээ гайхуулж явдаг эрхэм бол Сү.Батболд гишүүн. Өдгөө хүний өөрийн нийлсэн таван хүүхдийн аав тэрбээр бага хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд, юун улс төр, юун жагсаал цуглаан гэдгээ ажрахгүй явна.
Сү.Батболдын хувьд төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг гэгддэг бөгөөд гадаад орнуудад өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, оффшор дансаараа олон улсын хэвлэлүүдийн хараанд өртөж байсан нэгэн.

