Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ахмад настанд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд зохион байгуулагдаж байна
Мэдээ

Ахмад настанд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг төв талбайд зохион байгуулагдаж байна

Эрхэм админBy Эрхэм админ10/01/2022Updated:12/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Геронтологийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой хамтран “Ахмадын баярын өдөрлөг” зохион байгуулж байна.
1990 оны 12 сарын 14-нд  Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий асамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг тунхагласан. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүргийн 10 сард зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.
2022 оны Ахмадын өдрийг НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахимаг насны эмэгтэйчүүдийн нийгэм дэх хувь нэмэр, зүтгэлийг дэмжье” уриан дор ахимаг насны эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг харуулах зорилготой үйл ажиллагаа, боломж олгохын зэрэгцээ ахмад настны эрхийг хамгаалах, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нь таниулах бодлогын яриа хэлэлцээг хийж ажиллахыг зөвлөсөн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Номхон далайн баруун бүсийн 2021-2030 он хүртэлх “Эрүүл насжилтын үйл ажиллагааны төлөвлөгөө” Монгол улсын хүн ам 2025-2030 оноос эхлэн “хөгшрөх” хандлагад шилжиж нийт хүн амд эзлэх 60 ба түүнээс дээш настай хүн амын хувийн жин одоогийнхоос 2 дахин өсөж улмаар 2050 он гэхэд 25 хувьд хүрэх хандлагатай байгааг тусгасан.
Манай улсад статистикийн үндэсний хорооны мэдээгээр 2020 оны байдлаар  328.8 мянган настан амьдарч, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд нийт хүн амын 9.7 хувийг эзэлж байна

.
Монгол настнуудын тухайд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгал, хоол боловсруулах, шээс боловсруулах  зүрх судасны эрхтэн тогтолцоо, яс булчингийн эмгэг, осол гэмтэл тус тус давамгайлж байна. Харин нас баралтын шалтгаанд зүрх судас, гэмтэл хордлого, хавдар, амьсгал, хоол боловсруулах эрхтний эмгэг зонхилж  байна. Монгол настнуудын доройтлын тархалтыг  үнэлэхэд  57.7 хувь нь доройтлын өмнөх түвшинтэй, 16.1 хувь нь доройтолтой байгаа бөгөөд 2045 онд энэ түвшин 56 хувь болж нэмэгдэх тооцоолол гарсан байна.
Ахмадын өдөрлөгөөр хүн амд эрүүл насжилтыг сурталчилан таниулж, эрүүл идэвхтэй, урт наслахыг дэмжин, ахмад настны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Монголын ахмадын холбоотой хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна.

Ахмад настан та бүхэн төв талбайг зорин ирснээр настны эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олж авахын зэрэгцээгээр настны цогц үнэлгээнд хамрагдаж, үйл ажиллагааны чадварын түвшинг тодорхойлуулахын зэрэгцээгээр урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг хамрагдан төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнээс эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна.
Төв талбай дээр Геронтологийн үндэсний төв бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахын зэрэгцээгээр дүүргүүдийн настны эмч тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.