Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ЭМЯ Олон улсын “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Мэдээ

ЭМЯ Олон улсын “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ10/05/2022Updated:12/12/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1962 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд өчигдөр буюу 10 дугаар сарын 04-ний өдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр болон удирдлагууд ЭМЯ-аас гавьяаны амралтандаа гарсан үе үеийн ахмадын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүрэлцэн ирсэн үе үеийн ахмадуудаа хүлээн авч, уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж салбарын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд КОВИД-19-ын цар тахалтай тэмцэхийн эзрэгцээ салбарын бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийж ажилласан тухайгаа танилцуулж салбарт гарсан бодлогын томоохон өөрчлөлтүүд болох  гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, санхүүгийн удирдлагын бие даасан байдлыг нэмэгдүүлснээр салбарын нийт ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулж, Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчний тоог бууруулж, өөрийн орондоо оношилж эмчилдэг болох талаар томоохон ахиц дэвшлүүд гарч байгаа талаар ярилцлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэтгэлийн медалиар 30 гаруй ахмадуудыг шагнаж, нийт ахмадуудад гарын бэлэг гардуулсан юм.
Ташрамд дурдахад Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай байна. 2020 онд нийт хүн амын 9.8 хувийг тэтгэврийн насны хүн ам эзэлж байсан бол 2021 онд 10.1 хувь болжээ. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байна.

Нийт ахмадууддаа “Ахмадын баяр”-ын мэнд дэвшүүлье.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.