Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

    07/01/2026

    Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

    07/01/2026

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»МУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Novartis Access хөтөлбөрийн хүрээнд 16 төрлийн эмийг 1$ нийлүүлэх боломжтой боллоо
Мэдээ

МУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Novartis Access хөтөлбөрийн хүрээнд 16 төрлийн эмийг 1$ нийлүүлэх боломжтой боллоо

Эрхэм админBy Эрхэм админ10/18/2022Updated:12/12/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

МУ-ын Засгийн газар,  Швейцар улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  “Новартис аксес” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон. Тус үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил 2019 онд эхэлсэн бөгөөд 2022 оны 02 сар – ЭМС-ын А/120 дугаар тушаалаар 24 нэрийн эмийн импортын лицензийг олгож байсан ба 2022 оны 06-р сар- ЭМС-ын А/332 дугаар тушаалаар дотоодын компаниудад импортын лицензийг олгож ЭМДЕГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Тэгвэл өнөөдөр Монгол улсын Хүний эмийн зөвлөл хуралдаж, “Новартис аксес” хөтөлбөрийн хүрээнд  нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн  16 төрлийн эмийг  манай улсад бүртгэлээ.

“Новартис аксес” хөтөлбөр нь Швейцар улсадтөвтэй, “Новартис” компаниас хөгжиж байгаа улс орнуудад хэрэгжүүлж буй  төсөл хөтөлбөр юм. Хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих , олон эмчлүүлэгчид хүрч үйлчлэх боломжийг бий болгох, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж халдварт болон халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, Бага болон дунд орлоготой улсуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр тодорхой байр суурьтай хамтран ажиллах зорилготой юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголд төдийгүй Дэлхийд нас баралтын 75-с дээш %-ийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн 16 төрлийн нийт 24 эмийг үйлдвэрээс гарах зардлаар буюу  1$-ийн үнээр Монгол Улсад нийлүүлэхээр хөтөлбөрийн хүрээнд 5 жил үргэлжлэх гэрээ байгуулаад ажиллаад байна.

Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар Монгол улс жилд дунджаар ЭМДС-ын 9 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж гарч байна.

“Новартис аксес” хөтөлбөрт хамрагдах эдгээр эмүүд нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, МУ-д хамгийн олон удаа жороор олгосон эдгээр эмүүдийг үйлдвэрийн үнээр авч албан ёсоор бүртгэж авснаар хөнгөлөлттэй үнээр улс орон даяар худалдаалагдах боломж бүрдсэн.

Маргаашаас эхлэн ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, эм ханган нийлүүлэх газруудад тодорхой чиглэлүүдийг хүргүүлнэ. Ингэснээр эдгээр эмүүд улс орон даяар бүх эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэгдэж, иргэд даатгуулагчид хөнгөлөлттэй өргөн хэрэглэгдэх 16 нэр төрлийн эмийг хямд үнээр авах боломж бүрдэж байна.

Хөтөлбөрт хамрагдсан 16 нэр төрлийн эм нь эмийн хатуу зохицуулалттай Австри, Герман, Польш, Словени, Испани, Швейцар зэрэг 6 оронд үйлдвэрлэгдсэн.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.