Сошиалд “твиттерийн хатан хаан” хэмээн олонд танигдсан А.Урангоо нүүрсний хулгайн эсрэг жагсаалд өөрийн цахим хуудсаараа дуу хоолойгоо илэрхийлж, үзэл бодлоо онцолжээ.
Тэрбээр “Засаг нь нүүрсчидээ илрүүлэх гээд
Нүүрсчид нь засагтаа хамаг бурууг өгч унагах гэсэн үйл явдал дунд ард түмэн бид шаардах тэмцэлээ зогсоож болохгүй.
Системгүй буруу бодлогын үр дүнд үүссэн нүүрсний хулгайд засаг буруутай юу гэвэл буруутай! Толгой нь ажилдаг арай дөнгүүр сэтгэхүйтэй бизнесийнхэн тэр сиймхийг ашигласан уу гэвэл ашигласан. Бид буцаад нөгөө мундаг бизнессийн акулуудаа, Монголын толгой бизнесийн эздүүдээ хулгайчид гэдгийг мэднэ.
Хөрөнгийн үндсэн эзэд үже өөрсдийн золиосны хүмүүсээ бэлдсэн бгаа. Улс төрийн хулгайн хэрэг ХЭЗЭЭЧ НЭГ ХҮНИЙ ТОГЛОЛТ БДАГГҮЙ! Улс төр болон бизнесийнхэний тохирооны бүлэглэлд томилогдсон гүйцэтгэх захиралууд л золиосонд явна.
Бид профайл зургаа харлуулсан харлуулаагүй ялгаагүй, ард түмэн засгийн газартайгаа системтэй шат дараатай гол нь ухаантай, хохиролгүй хамтран ажиллах нь одоо хамгийн чухал гэж харж бна. Монгол улсад чадалтай лидер залуучууд үнэндээ алга. Хурал цуглаан гэхээр костюмаа өмсөөд тайзан дээр гардаг мундаг сургууль төгссөн залуус дунд ч ард түмний лидер алга. Турхирч орилж хашгирах биш, тархинд зүрхэнд нөлөөлөл үүсгэх лидерүүд бидэнд хэрэгтэй байна.
Жич: Би жагсаалд очоогүй бн. Шөнө Эрдэнэтээс ирсэн болно” хэмээжээ.