Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Томуугийн вакцин томууг “томоожуулж” чадна
Мэдээ

Томуугийн вакцин томууг “томоожуулж” чадна

Эрхэм админBy Эрхэм админ12/15/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Тийм ч учраас өвчин тусахгүй байх хамгийн сайн арга зам бол урьдчилан сэргийлэх явдал юм. Ялангуяа жил бүрийн 12 дугаар сард дэгдэлт нь идэвхэждэг томуу, томуу төст өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга замыг анагаахын шинжлэх ухаан нэгэнт тогтоожээ. Тэр нь дархлаа тогтоогч вакцин юм. Тиймээс томуугийн вакцин л томууг “томоожуулж” чадна.

ТОМУУГИЙН ВАКЦИНДАА ХАМРАГДААРАЙ. Ингэснээр, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэлийг саармагжуулах ач холбогдолтой юм. Вакцин бол дархлаажуулалтыг идэвхжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны ололт нээлтийн нэг юм. Үүнийг хүмүүс эрүүл мэнд, амь насыг хамгаалах боломж гэж хүлээн авах хэрэгтэй.

ХҮҮХЭД, ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД, АХМАД НАСТАН НЭН ТЭРГҮҮНД ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ. Томуу, томуу төст өвчинд хамгийн ихээр өртөх магадлалтай 0-5 насны хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны иргэд нэн тэргүүнд вакцинд хамрагдах учиртай. Ингэх нь тархалтаас сэргийлэхэд тустай юм. Эдгээр хүмүүст томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байна.

Томуугийн вакцинд хамрагдахдаа хаана, хэнд хандах, юуг анхаарах, буруу ташаа, туйлширсан ойлголтоос ангид байхыг хичээх нь чухал юм.

  1. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдийн вакцины нэгжээр дамжуулан хийж байна
  2. 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахын тулд асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, цэцэрлэгт нь очиж  хийж байгаа.
  3. Томуугийн вакцин тариулснаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголт  олон  нийтийн дунд байдаг.
  4. Вакцин тариулсны дараах гурав хоногт хүүхдэд томуугийн хөнгөн хэлбэрийн нус гоожих, найтаах гэх мэт шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ,  2-3 хоногтоо арилна.

Томуугийн вакцинд хамрагдахдаа юу анхаарах вэ?

  • Хүүхдүүд тариулсан газраа оролдохгүй, маажихгүй байх ёстой.
  • Дулаан хувцаслаж, даарахаас сэргийлэх
  •  Өөр төрлийн вакцин хийлгэсэн бол 1 сарын зайтай хийлгэх
  • Ханиад, томуугийн шинж тэмдэггүй байх.
  •  Вакцины эсрэг заалттай уншиж танилцсан байх ёстой

Эдүгээ ид дэгдэлт эхэлж буй энэ үед ВАКЦИН Л ТОМУУГ “ТОМООЖУУЛЖ” чадна.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.