Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Колумб улсад үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад дөрвөн эмэгтэй туйванч хүч сорьж буй. Өнөөдөр ДАШТ-д өрсөлдөж буй Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ.
Дэлхийн аварга тэрбээр хоёр дахь оролтоороо 143 кг-ыг түлхэн медалийн болзол хангасан юм.
М.Анхцэцэг ДАШТ-ээс 2017, 2019 онд хүрэл медаль хүртэн, 2021 онд түрүүлсэн юм. Ингэснээр ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ.