Нэгэн цагт төрийн толгойд “Ерөнхий сайд”-ын сэнтийд заларч явсан Ж.Эрдэнэбат гишүүнийг энэ удаагийн папараци дурандаа буулгалаа.
Түүний хувьд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон нэгэн юм. Гэвч 2020 оны сонгуульд нэр дэвшин, сурталчилгааны ажлаар тойрогтоо ажиллаж байх хугацаандаа баривчлагдсан түүхтэй.
Түүнийг “аав”-ын аваачсан хэргийг эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг.
Харин өнгөрсөн 2021 оны эхээр Улсын дээд шүүхээс өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Ж.Эрдэнэбатад ногдуулсан шийтгэх тогтоол хүчингүй болсон.