Нүүрсний хулгайг тойрсон асуудлын улмаар дээр дооргүй “бужигнаантай” байгаа. Харин өчигдөр нэр бүхий сайт, телевизийн сэтгүүлчид хэлэлцүүлэг хийхээ мэдэгдэж, багагүй удсаны эцэст лайваар хүргэсэн. Гэтэл яриан дундуураа гэнэт тасарч, төсгөлгүй хэлэлцүүлэг болсон.
Тэд энэ тухайгаа лайв хазердсан хэмээх шуумыг дэгдээгээд байгаа.
Тэгвэл мэдээлэл технологиор мэргэшсэн “Домог IZ” буюу Б.Ирээдүй өөрийн цахим хуудаснаа тэдгээр сэтгүүлчдэд хандаж “Бүү попор” гээд үг хаяглажээ.
Тэрбээр “Зариг-н Live дундаасаа таслагдсан, хакдуулсан гэдэг шуум явж байгаа юм байна.
Ер нь Facebook-н Live-г дундаас нь таслаж чаддаг хүн байвал тэр хүн Монголд хэдэн улс төрчдийн бөгс долоогоод сууна гэж байхгүй л дээ.
Юм л болвол попорч Live тасаллаа гэдэг яриагаа хэн хүнгүй боличихоо .Манай мэдээлэл технологийн хүмүүс байвал наадуулдаа хэл л дээ” гэжээ.
Б.Ирээдүйн хувьд өөрөө тэмцэгч, жагсагчдын эгнээнд шилжсэн нэгэн билээ.