Жагсагчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн дансанд аудит хийлгэхээр болжээ.
Энэ талаар жүжигчин Цогтоо “Бидний уулзалт дөрвөн цаг үргэлжилсэн. Эхний гурван цагийн турш эрх зүйт төрийн талаар, бүх зүйл хуулийн дагуу явах ёстойг, Улсын тусгаар тогтнол гэдэг бол гаднын аль нэг орноос хамааралгүй байх ёстой. ОХУ-ын, БНХАУ-ын янз бүрийн явуулга байдаг. Энэ асуудлыг дотооддоо шийдэх ёстой гэсэн агуулга бүхий зүйлийг маш дэлгэрэнгүй ярилаа. Уулзалтаар бид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан даргын дансанд эхлээд гаднын аудит оруулахаар боллоо.” гэж “Өдрийн сонин” мэдээлжээ.