Урлагийн сайхан хосуудын тоог нэгээр нэмсэн хосууд бол “Мотив” хамтлагийн ахлагч Г.Эрдэнэбаяр болон түүний эхнэр “Эмоци” продакшны жүжигчин Тэгшжаргал нар билээ.
Дуучин, бизнесмэн Жижгээ тун ч романтик нэгэн бөгөөд элдэв баяр ёслолоор эхнэртээ тэвэр дүүрэн сарнай, бэлэг сэлтээр булж түүнийгээ баярлуулдаг тухай гэргий Тэгшээ нь өөрийн цахим хуудаснаа дэлгэж байсан түүхтэй.
Харин урлагийн хосууд маань салж нийлсээр өдийг хүрсэн.Жижгээ өөрийн цахим хуудаснаа “Энэ эмэгтэй хүнд би аминаасаа илүү хайртай байсан юмаа. Хүүгийн минь ээж одоо боллоо. Би хөгшин хүн юм байна. Амьдрахаа бодье. Цасан бороо минь Баяртай. Би уйлж байна. ” гэжээ.