Улс төрийн ертөнцөд өөрийн амьдралын тэн хагасыг зориулж яваа хүн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Туг ч барьж, тугал ч хариулж явсан тэрбээр сүүлийн үед Төрийн ордон руу гүйдэлтэй болсон. Учир нь түүний том хүү Э.Батшугар УИХ-ын гишүүн болж, мань хүний магнайг тэнийлгээд удаж буй. Тэрбээр зөвхөн хүүгээ эргэж тойрох гэж ирдэггүй гэх. Төрийн ажилд санаа бодлоо шингээж, бусад УИХ-ын гишүүдийн өрөөгөөр хэссэн шиг явдаг.
Сүүлийн үед өөрийн гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарах болсон түүнийг манай папараци дуран онцолж байна. Өмнөхөөсөө хээнцэр алхах болсон эрхэм Н.Энхбаяр хэдийнээ загварлаг төрх, имиджээ олжээ.