Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

    07/03/2026

    ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

    07/03/2026

    Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

    07/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»21 аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олголоо
Мэдээ

21 аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олголоо

Эрхэм админBy Эрхэм админ11/18/2022Updated:12/20/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, саадгүй хүргэх зорилгоор олон улсын байгууллагын дэмжлэгээр 21 аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олгох үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал болон эмнэлгийн удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн арга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид онцгой анхаарч Хэнийг ч үл орхигдуулахгүй байх зарчимд нийцүүлэн ажиллах”-ыг эмнэлгийн удирдлагуудад онцгойлон захилаа.

Ташрамд дурдахад Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орж, 2016 оноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийг баталсан.            Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/174 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл нь сүүлийн хоёр жил коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үеийн тусламж, үйлчилгээнд түлхүү анхаарч, цар тахалтай холбоотой хил гаалийн нөхцөл байдалд эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүсэх үеийн холбогдох зохицуулалтыг хийж ажилласан бол 2022 оны хоёрдугаар хагас жилд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 33 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд түлхүү анхааран ажиллаж байна.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

07/03/2026

Үндэсний их баяр наадмын билет зарна гэж 2 сая 200 мянган төгрөгийн залилжээ

07/03/2026

УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

07/02/2026

Уранзаяа: “Хүүхдээ тоодоггүй” хэмээн экс нөхөртөө ханджээ

07/02/2026

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг “Ардын жүжигчин” цолоор шагнана

07/02/2026

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэргийн шүүх хурал хойшлов

07/01/2026

Дуучин Даваадалай “хөөрхөн”охинтой болсноо дуулгалаа

07/01/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.