Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан иргэдээс 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилгээг эхэлсэн
Мэдээ

Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан иргэдээс 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилгээг эхэлсэн

Эрхэм админBy Эрхэм админ12/09/2022Updated:12/20/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД:

Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707,776 иргэн иргэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. хамрагдсанаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 50,1 хувь нь Улаанбаатар хотоос бол 49,9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. 0-17 насны хүүхдүүдийн хамрагдалт нийт илрүүлэлтийн 69 хувь, 18-аас дээш насны иргэд нийт илрүүлгийн 31 хувийг эзэлж байна.
Нийслэлээс Баянгол дүүргийн нийт иргэдийн 38,6 хувь, Баянзүрх дүүргийн иргэдийн 24 хувь, Налайх дүүргийн иргэдийн 30,8, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 12,6, Сүхбаатар дүүргийн иргэдийн 27,6, Хан-Уул дүүргийн иргэдийн 19,4, Чингэлтэй дүүргийн иргэдийн 18,7 хувь нь эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. Одоогийн байдлаар 699,000 гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарч, шинжилгээний хариуг иргэдэд хүргэсэн. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас авах боломжтой.

Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс 390,925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн 57,1 хувь нь эмэгтэй, 42,9 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өөрчлөлт, зургаан хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн бөгөөд эдгээр таван өвчлөл нь нийт өвчлөлийн 90 хувийг эзэлж байна.

Эдгээр иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна, дараагийн шатны шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэж байгаа.

Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2,796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.