Өнөөдөр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 58 нас хүрч буй юм. Түүний хувьд 2013 оны энэ өдөр бага хүүгээ өлгийдөн авч байсан гэдгээрээ онцлогтой.
Х.Лхагвасүрэнг рок попын хатан хаан ч гэж нэрийддэг. Тэрбээр Харанга хамтлагаас гадна хувийн уран бүтээлээ туурвидаг билээ. 2008 онд анхны цомгоо “Харангын Лхагваа” нэртэй гаргасан нь одоог хүртэл /2014 оны байдлаар/ шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтын топ 10-аас буугаагүй байгаа нь түүний ямар чансаатай уран бүтээлч болохыг харуулж байгаа юм. Түүний дуулсан “Толин хул”, “Сар шиг хол нутаг” зэрэг дуунууд нь Монгол түмний дуулах дуртай дуунууд юм.
Хамтлагийнхаа аргил гитарчин Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул” дууг Х.Лхагвасүрэн 2005 онд дуулж “амьдруулсан” нь наадмын сүлд дуу болжээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг 2014 оны гуравдугаар сард гардан авч байсан. Тэгвэл Төрийн соёрхолыг өнгөрсөн 2019 онд гардан авч байсан юм. Харин 2007 онд хар тамхины хэргээр 7 жилийн ял авч, 2009 оны зургадугаар сард Өршөөлийн хуулиар суллагдаж байсан билээ.
Харанга хамтлагийн гоцлол дуучин МУГЖ, Төрийн соёрхолт Хатанбаатарын Лхагвасүрэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

