Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар шинэ оны өмнө 19 тэрбум төгрөгийг татварын өрөө дарсан тухайгаа цахим хуудаснаа онцолж, бахархалтай байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Өнөөдөр сайхан өдөр байна. Татвараа бүрэн төллөө . Биднийг ажил хүлээж авч байх үед буюу 2022-03-25 өдөр олон жил төлөгдөөгүй хуримтлагдсан татварын өр 19 тэрбум төгрөг, НДШ өр 8 тэрбум төгрөг, бүх дансыг татварын байгууллагаас түгжсэн байв.
Өнөөдөр: НДШ өргүй, Аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татварын өргүй, Сэлэнгэ аймагт төлдөг үл хөдлөх хөрөнгийн болон бусад ямар ч татварын өргүй боллоо.ТӨХК болсноос хойш манай хамт олон нийт 25 тэрбум төгрөгийн татвар, НДШ төллөө.
Одоо НӨАТ -ын шилжих өрөөс өөр өр үлдээгүй. Ирэх онд барагдуулна.
Хүнд жил байсан хэдий ч үйлдвэрлэлийн бүх зорилтод төлөвлөгөөгөө биелүүлж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр үйлдвэр 2015 оноос хойш анх удаа 10 орчим тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай гарч байна. Анх ажил авахад 148 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, дампуурсан үйлдвэр авсанаа бодоход бас ч гэж ажлууд цэгцэрч байна.
Шинэ оноо өргүй угтанаа бүгдээрээ
Хийх ажил ч их байнадаа…” гэжээ.