“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин К.Акбота bye party хийхээр болжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод “Оны дараа юу, оны өмнө үү” гэх асуултыг дагагч нартаа тавьсан байна.
Дуучин бүсгүйн хувьд саяхан 100 мянган дагагчидтай болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд төлбөртэй live, реклам сурталчилгааг хувийн хуудаснаа оруулж байгаагүй гэдгээрээ онцлогтой.
Түүний хувьд ид танигдаж байхдаа “Мотив” хамтлагийн Т.Ганбаатартай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Харамсалтай нь тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй хоёр тийшээ болж К.Акбота хүүгээ ганцаараа өсгөх болсон. К.Акбота салалтаасаа хойш нэг их удалгүй жинхэнэ хайраа олсон тухайгаа олон нийтэд зарлан гэрэл зургийг нь хүртэл дэлгэж, Австри хамт амьдарч гүнжтэй болсон. Хилийн чандад амьдарч байгаа К.Акбота хоёр сар хэртэй эх орондоо саатаж, ийнхүү буцаж явахаар шийджээ.