Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

    07/09/2025

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монголын төр, тагнуул гэгдэх хүний хүргэнтэй ажиллах эрсдэлтэй биш гэж үү
Папарацци

Монголын төр, тагнуул гэгдэх хүний хүргэнтэй ажиллах эрсдэлтэй биш гэж үү

Эрхэм админBy Эрхэм админ12/22/2022Updated:12/22/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн жилүүдэд Монгол улсад эх орноосоо урвасан гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Зарим нь ч хуулийн дагуу зохих шийтгэлээ хүлээсэн.

Гэвч хуулийн хариуцлагаас зугтаан харь орны нөмөр нөөлөгт жаргаж суугаа хүмүүс ч бий. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн асан Монгол улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан К.Сайраан юм. Эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ТЕГ-аас К.Сайрааныг шалгаж байх хугацаанд тэрээр гадаад улсруу оргон зайлж, өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм. Тэгвэл түүнийг Казакстан улсын цэрэг тагнуулын газар удирдах алба эрхэлж, олон улсын хуралд хурандаа цолтой оролцож байсан талаарх мэдээлэл тарсан.

Түүний талаарх мэдээлэл анх today.kzk гэх орос хэл дээрх сайтад “Казакстаны тагнуулын “ Барлау” албаны “B” газрын туршуулуудын талаарх нууц мэдээлэл” нэртэйгээр гарч байв. Тэрхүү мэдээлэлд Казакстан улсаас гадын улс орнуудад ажилладаг нууц албан тушаалтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэх мэт тэдний хувийн мэдээллийг задалсан. Нууц ажилтнуудын тодорхойлолтыг Бүгд найрамдах Казакстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байв. Энэ мэдээлэллийг нягтлан үзвэл Кувейт Улсад суух дөрвөн туршуулын нэгнийх нь овог нэр, төрсөн газар ус нь Монголын элчин сайд К.Сайрааны мэдээлэлтэй яв цав таарч байсан аж. Уг тодорхойлолтод түүний нууц нэр нь Алтай, жинхэнэ нэр нь Сайраан Кадыр, 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак үндэстэн гэж тодорхой бичсэн байх бөгөөд түүнийг Кувейт улсад суух Элчин сайд, ПР-ийн шугамаар ажилладаг, байгаа орондоо холбоо сүлбээ сайтай ажилтан” хэмээн бичсэн байжээ.

Хамгийн харамсалтай нь Монголоос дүрвэж зугтсан, гадныханд мэдээлэл дамжуулдаг гэх К.Сайрааны хүргэн Мелливилл гэгч одоо Монгол улсад “Мелливи Эрдэнэдалай” гэх хуулийн ферм байгуулан олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр бүү хэл тус хуулийн ферм нь манай улсын Засгийн газраас гаргасан 1.9тэрбум долларын бонд, Алтны салбарыг дэмжих 220 сая долларын зээлийн хэлэлцээр, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл, Тавантолгойн цахилгаан станцын төсөл, Улаанбаатар хотын дулааны болон эрчим хүчний төслүүд зэрэг улсын нууцад хамаарах чухал ач холбогдолтой төслүүдэд хуулийн үйлчилгээ үзүүлж байна.

Эх орноосоо урваж гадны улсын цэрэг тагнуулын байгууллагад ажиллах болсон хүний хүргэн ийнхүү манай улсын маш нууц зэрэглэлд хамаарах төслүүд дээр ажиллаж, Засгийн газарт зөвлөнө гэдэг нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Ноён Мелливили нь хадам аав К.Сайраантай ойрын харилцаатай байдаг бөгөөд уулзаж, ихэд дотно байдалтай байгаа зургаа өөрийн фэйсбүүкт тавьсан байгаа юм. Хэрэв Монголын төрд хар хайрцагны бодлого гэж байдаг бол холбогдох байгууллагууд энэ үйлдлийг шалгахад гэмгүй болов уу.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.