Хүчирхийллийн эсрэг дуу хоолны эзэн, шүгэл үлээгч гэдгээрээ олонд танигдсан Ч.Ганжавхлан сүүлийн үед нойр муутай хонох болсон тухайгаа цахим хуудаснаа бичжээ. 
Тэрбээр “Энэ попролт бас сенсаац биш шүү. Зүгээр бичээд өнгөрөөчихье баримт болж мэднэ. Уржигдар шөнө, шөнийн 02 болж байхад гэрийн хаалганд нэг түлхүүр шургуулаад учиргүй эргүүлж үзэв ээ. Хичнээн ч оролдов. Нүхээр харсан бөөвийсөн хувцастай 3 гар. Хаалгаа хагас онгойлгоод зүсэн зүйлээр нь хараасанд айл андуурсан гэж бувтнаад зайлсан. Согтуу гуйвсан харагдаагүй. Өнөөдөр орой гэрийн үүдэнд бас л зорилгогүй 3 бөөвийсөн нөхөр зогсож элдвийг нэгэндээ шивнэж байх … Нойр хүрэхгүй үүрээр гарсан нэг л машин асаалттай … Зүгээр бичээд л орхичихьё …” гэжээ

