UBS телевизийн хөтлөгч байхдаа олонд танигдаж, өдгөө C1 телевизийн нүүр царай болсон Чойжилсүрэн буюу Чойжоо шинэ жилийн халтуур хийгээд завгүй явна. Ханиадны вирусаар өвдөж халуурсан ч тэрбээр захиалагч нарынхаа хүсэлтийг биелүүлж буйгаа цахим хуудаснаа онцолсон байна.
Хөтлөгч залуугийн хувьд өдгөө 30 нас хүрсэн ч гоонь эрийн амьдралаар амьдарч яваа. Нэгэн үед МҮОНРТ-ын хөтлөгч Уянгатай болзож, романс үүсгэж явсан ч харилцаагаа амьдрал болгоогүй. Түүний сэтгэлийг эзэмдэж явсан Уянга бүсгүй өдгөө хоёр хүүхдийн ганц бие ээжийн амьдралаар амьдарч байна