Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэгддэг загвар өмсөгч Э.Энхболд салбартаа 2007 оноос цахиур хагалан гарч ирсэн бөгөөд “Говь” брэндийн нүүр царайгаар 10 жил ажилласан нэгэн. Загвар өмсөгч залуу энэ удаа эрчүүдэд зориулсан өөрийн брэндийг гаргахаар тун завгүй яваа.
Тэгвэл тэрбээр амьдралдаа, ажилдаа шантарч буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Өнөөдөр маш урт өдөр байлаа. Хамгаас их бодож хичээж явдаг зүйлийг маань ямарч үнэ цэнэгүй болгож болдгыг ухаарлаа.
Ухаан орохоос эхлээд болдог байсан зүйлээ, бүх сэтгэл зүрх, хичээл зүтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээ зориулж гэр бүлийнхээ төлөө олон залуустаа зориулж алдаа оноог зоригтой хийж байгаа зүйлийг маань үнэгүйдүүлж болдгыг харлаа.
Ер нь Монголд хийж бүтээх гэж хичээж байгаа нь адлуулж, зүгээр суугаа нь онодог болжээ.
Тэгэхээр энэ улс яаж хөгжих билээ.
Энэ танхил бүсгүй бяцхан охин хоёр маань тэр зүйлээс хэдэн ч удаа суга татав. Гэвч би зэрлэг ургамал шиг болчихдог” гэжээ.
1 сэтгэгдэл
Нийгмийн бодлогод ХАЛАМЖ хавтгайрснаас зүгээр суугаад мөнгө авдаг залхуучууд олширсон. Ажил хийе гэхэд ажлын байр хомс, хөлс мөнгө нь бага, нэг ажилд тогтвортой ажиллах нөхцөл муу, замын түгжрэлээс шалтгаалж ихэнх цаг заваа автобус машиндаа өнгөрөөнө, үр хүүхэддээ зарцуулах цаг хомсдох г.м хүндрэлүүд бэрхшээлүүд байгаа учир халамжаар тэжээлгээд хэвтэж байх нь амар байна. Ажил хийж санаачлага гаргаж байгаа хүнийг ч дэмжиж тусладаггүй нийгэм шүү дээ.