Дэд бүтцийн сайдаар олон жил ажилласан Б.Жигжид “Тоотой насны тохиол” номоо гаргаснаас хойш ажин түжин байх болсон.
Түүнийг олон нийт сайд гэдэг алдраас нь илүүтэй цуутай атаман шар хочит Энхээгийн хадам аав гэдгээр нь түлхүү мэдэх. Б.Жигжидийн бага охин 25 настайдаа шар Энхээ хэмээх цуутай эрд сэтгэлийн жолоо алдарснаар аавыгаа өөрөө ч мэдэлгүй од болгосон хэрэг.
Гэсэн ч муудах юу байх вэ, шар Энхээгийнх ихэс дээдсийн амьдардаг Зайсан, Гацууртад хаустай төдийгүй Бээжинд хүртэл орон сууцтай, төрөл бүрийн маркийн автомашин, ашигт малтмалын хэд хэдэн лицензтэй бурзгар хүргэн.
Шар Энхээгийн сахилгагүй гэргийгээс гадна сувд шиг нандин нэг охин Б.Жигжид сайдад бий.
Охид ориг байх цагт “Монголын сайхан бүсгүй-1990” улсын уралдаанд оролцож, есэн эрдэнийн нэгээр шалгарч байсан Ж.Билгээ тухайн цаг үедээ Анагаахын цуутай хөөрхөн охидын нэг байлаа.
Өөр өөрсдийн цаг үедээ их хотын хөөрхөн охидын тоонд зүй ёсоор ордог байсан тэд эхнээсээ эмээ болж, 40 насны босгыг хол алхсан ч хөөрхөн, сайхан хэвээрээ л байна.