Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлнэ.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31% буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг юм.
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зээлдэгчдээр төлүүлж эхэлнэ.
-Зөвшөөрлийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ.
Хууль санаачлагчид нь ч тус хууль хэрэгжсэнээр төрөөс олгодог 1,600 орчим зөвшөөрөл 360 орчим болж буурна гэсэн тооцоолол гаргасан. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд зөвхөн хууль дээр заасан 24 чиглэлийн 363 үйл ажиллагаа (жишээ нь байгаль орчин, банк, банк бус, санхүүгийн үйлчилгээ, барилга, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэх мэт)-д зөвшөөрөл авдаг болно. Харин хуульд заагаагүй бол зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн үг.