Урлагийн салбарт өөрийн өнгө төрх, авъяас ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрдог уран бүтээлч бол жүжигчин А.Ганчимэг. Өдгөө ганц охиныхоо хамт, өрх толгойлон амьдардаг түүний талаар дээдсийн хүрээлэнд нэгэн яриа тархсан нь охиных нь төрсөн эцгийн тухай.

Тодруулбал, жүжигчин А.Ганчимэгийн охины төрсөн эцэг нь экс найз залуу Энхтүвшин нь биш, “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнэ гэнэ шүү. Уг яриа үнэн худлыг бид мэдэхгүй, бас нотлоогүй.
Гэхдээ А.Ганчимэгийн ганц охин экс найз залуу Энхтүвшинтэй ижилгүй, аминаасаа илүү хайрладаг ээжтэйгээ ч адилхан биш. Харин дээдсийн хүрээлэл дунд тархсан ярианы эзэн “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнэтэй хөмсөг, нүд нь төстэй харагдах нь бий. Өөрөөр хэлбэл, жүжигчин бүсгүй экс найз залуу Энхтүвшинтэйгөө “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож, танилцан дотносон үерхэж байхдаа Х.Бат-Эрдэнэтэй нууц харилцаатай байсан бололтой гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь охиноо төрүүлэхийнхээ өмнө гэнэт л найз залуугаасаа эргэлт буцалтгүй салсан.
Жүжигчин бүсгүйтэй нэр холбогдоод байгаа гэх “Алтай констракшн” Х.Бат-Эрдэнийн хувьд гэр бүлтэй. Түүний гэргийг Т.Наранчимэг гэдэг. Боловсрол, гоо үзэсгэлэн, ухааны цар хүрээгээрээ жүжигчин А.Ганчимэгийг дагуулахааргүй сайхан бүсгүй байдаг. Энэ утгаараа нөхрөө “Баян аав ба ядуу аав” номонд гардаг баян аавын жишээг амьдрал дээр бодит болоход нөлөөлсөн эмэгтэй.
Бизнесмэн Х.Бат-Эрдэнэ бусад шиг олон их дээд сургууль төгссөн, магистр, докторын зэрэг байхгүй. Харин жолоочоос ганзагын наймаа хийж, барилгын том компанийн захирал болтлоо толгойгоо ажиллуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн сүйхээтэй нэгэн яах аргагүй мөн. Гэвч Хөгжлийн банкны асуудлаас болж, “аав”-ын хаалга татаж, багагүй барцадтай яваа. Өдгөө биеийн байдлынхаа улмаас батлан даалтад байгаа гэнэ лээ.
Ямартай ч, дээдсийн хүрээлэл дунд яригддаг жүжигчин А.Ганчимэг, бизнесмэн Х.Бат-Эрдэнэ нарын дотно харилцааг илтгэх бас нэг үйл явдал болсон. Жүжигчин бүсгүй Х.Бат-Эрдэнийн ааль гэргий Т.Наранчимэгийн унадаг байсан машиныг нэг хэсэг унаж байгаад зарсан гэдэг. Тэрбээр “Халуун зүрх” киноныхоо дараагаар алдарт Porsche брэндийн авто машиныг зөвхөн өөртөө зориулсан захиалгаар хийлгэж, унаж эхлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Мисс хүүхнүүд баян эрийн бутач хүүхдийг төрүүлдэг явдал хэдий үеэс байсан. Харин тэдний замналыг жүжигчин бүсгүйчүүд үргэлжлүүлж эхэлсэн бололтой. Хэрвээ тэдний харилцаа үнэн бол шүү дээ. Хүн төрлөхтний цөөн хувийг эзэлдэг хөрөнгөлөг, баян эрчүүдийн хүүхдийг төрүүлж, нэг насны баталгааг бий болгож буй бүсгүйчүүдийг бид буруутгах гэсэнгүй.

