Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг хилээр гарахыг хориглолоо
Папарацци

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг хилээр гарахыг хориглолоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/27/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын ажлын хэсгийнхний саналыг үндэслэн НПГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, Зам, тээврийн сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан Б.Батзаяа нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж буй аж. АТГ-ын ажлын хэсгийнхэн нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор нээсэн хэрэгт тэднийг шалгах үндэслэл бүхий баримтад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулахын тулд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар болсон юм байна. НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн саналыг шүүх хүлээн авч Монгол Улсын хилээр гадагш гарахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр тэдний өмнө нь шалгуулж байсан, Гашуунсухайт чиглэлийн 280 км төмөр замын барилгын ажилтай холбоотой үйлдлийг “нүүрсний” гэх хэрэгтэй холбогдуулан сэргээн шалгаж эхэлсэн тул ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Түүнчлэн ЭЦА-наас “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан “Ажнай корпорац” компанийн хөрөнгө оруулалттай “Тавантолгой транс” ХХК-ийн захирал, Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж нарыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хорихоор болоод байсан. Тэднийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-иас их хэмжээний нүүрс авч, 2013-2017 оны хооронд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор “хоосон” гэсэн бүрдүүлэлтээр хилээр гарган БНХАУ-д экспортолж татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Д.Дагвадорж нарыг сулласан байна. Учир нь Д.Дагвадоржийн өмгөөлөгч А.Ундрах, Б.Тэнгис, “МБМ транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөлийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, “Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шаохуа гэх эмэгтэйн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нар энэ сарын 16-нд гаргасан шүүгчийн захирамжид гомдол гаргасныг өдрийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянан хэлэлцээд хэрэгт цугларсан баримтуудаар “Тавантолгой” ХК-иас нүүрс хулгайлсан байж болзошгүй гэх хэрэг Өмнөговь аймгийн нутагт үйлдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3-3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно” гэж заасны дагуу тус хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоосон прокурорын шийдвэр байхгүй. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаалт явуулж буй бөгөөд тухайн албан нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Өөрөөр хэлбэл, НПГ-аас яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналыг мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон прокурорын шийдвэрийг хэрэгт хавсаргаагүйгээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэн яллагдагч нарыг цагдан хорьсон захирамжийг хүчингүй болгожээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.