Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»“Казино”-гийн тухай хуулийг батлахын тулд ифлюсерүүдэд “мөнгө хаяж” эхэлсэн үү
Сонин хачин

“Казино”-гийн тухай хуулийг батлахын тулд ифлюсерүүдэд “мөнгө хаяж” эхэлсэн үү

Эрхэм админBy Эрхэм админ12/28/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэдхэн хоногийн өмнө /2022.12.26/ УИХ-ын даргад Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн тухайгаа олон нийтэд мэдэгдсэн.


Тэрбээр “ Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл гарцаа байхгүй Казиногийн тухай хуулийг баталж, түүгээр дамжуулж, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага байгаа” хэмээн онцолсон юм.
Тэгвэл түүний мэдэгдлийн араас комедиан Амараа тэргүүтэй имфлюсерүүд олон нийтийн санаа бодолд нөлөөлж эхэлжээ.
Тухайлбал, комедиан Д.Амартүвшин “Монголчууд тэртээ тэргүй гадаад яваал казино тоголчино! Уг нь гадаадруу гарж бгаа тэр мөнгийг монголдоо үлдээвэл зүгээр тэ” хэмээн бичжээ.


Өөрийнхөө “дарваан хар” хочоо “Шилэн” болгож чадсан ЗТЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа “Москвагаас Владивосток хүртэл нэг ч казино алга, Хонгконгоос Эрээн хүртэл нэг ч казино алга. 2-5 цаг нисч ирээд Казах, Орос Хятадын баячууд нь Монголын Чөлөөт бүс дотор мөнгөө гөвж Казино тоглог. Сөүлд казино байх ч Солонгос иргэд орох хориотой. Солонгосчууд Монголд ирээд мөнгөө үрэг. Монголын Казинод Монгол хүн орох хориотой. “Дарга нар орчноо, Янхандалт, хар тамхи цэцэглэнэ” ч гэх шиг. Одоо чинь цаг үе шал өөр болчихсон шүү дээ” гэх мэтээр тархи угааж эхэлжээ.

Ямартаа ч, манайх шиг хууль дүрэм нь зөвхөн “борчуудад” үйлчилдэг, томчуудад үйлчилдэггүй оронд казино бий болгох нь хэр эрсдэлтэйг хэлж мэдэхгүй.
Казинод их мөнгө эргэлддэг, тэрнээс улс их татвар авдаг нь үнэн. Гэхдээ казиног дагалдах аюул түүнээс ч дутахгүй хохиролтой гэдэг. Бохир мөнгө угаах, янхандалт, хар тамхины худалдаа казиног дагаж цэцэглэдэг. Тусгай субьектүүдийн нэрлэдгээр эдгээрийг “шинэ төрлийн гэмт хэрэг” гэдэг.

Манайх мөнгө угаах, хүний наймаа, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн хамгийн том зах зээл Орос, Хятадтай хиллэдэг. Монголыг дамжин өнгөрүүлэгч, тээвэрлэгч улсын ангилалд оруулдаг. Манай хууль сахиулагчид, мөрдөгчид энэ гэмт хэргийг илрүүлж, тэмцэх арга барилаа хангалттай олж амжаагүй. Засаг төр үүнтэй тэмцэх эрх зүйн орчин, техник хангамжийг нь сайн бүрдүүлж өгөөгүй учраас “шинэ төрлийн гэмт хэрэг” хэвээр л байгаа. Хамар хашааны Баяраа мөнгө угааж, хүн наймаалж, хар тамхи гадагшаа гаргаж чадахгүй. Хаалгаараа гарахаасаа өмнө аавдаа баригдаж дэлбэ нүдүүлнэ. Арван Баяраа нийлээд Монголоо аргаллаа гэхэд Орос, Хятадын хууль сахиулагчдад тав алхахгүй баригдана. Ийм учраас улс дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэл л энэ хортой тоглоомоор тоглодог. Харин бидэнд энэ хүчний эсрэг зогсох найдвартай хамгаалалт байгаа билүү. Байгаа гэдгийг хууль хяналтын байгууллагынхан итгэлтэй хэлж, нотолж чадахгүй бол казино гэж яриад хэрэг алга. Өнөөдөртөө бид гадаадын жуулчдаас мөнгө олж, улсаараа баяжих тухай ярьж байна. Мөнгө олох чухал ч гэсэн үндэсний аюулгүй байдлаа гаргуунд нь гаргачихвал улсаараа хохирно.

Б.Дэжид

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.