Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу өнгөрсөн жил олны анхаарлыг ихээхэн татсан. Тус дууны клипыг “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байсан юм.
Тэгвэл тус дууны клипэнд эротик хэв маягыг гаргаж тоглосон Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны шүүгч, тамирчин Б. Сугарсүрэн өнөөдөр төрийн дээд шагнал болох Монгол улсын Гавьяат тамирчин цолоор шагнуулжээ.