Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн хулгайчийг одоог хүртэл олоогүй байгаа аж.
Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хауснуудад хулгай орж, эд хогшлыг нь тоносон хэрэг гарсан байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дээрх хауснуудад үзлэг хийж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн ч одоогоор олоогүй байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.