Өнгөрсөн оны сүүлчээр төв талбайд жагсагчид 20 орчим хоногийн турш үзэл бодлоо илэрхийлж нэгдэж байв. Харин шинэ он угтахтай зэрэгцэн жагсагчид маань гэртээ харьж “амарсан” бол, нийслэлийн Соёл урлагийн газраас “Мөнгөн шөнө” цэнгүүнийг төв талбайд зохион байгуулсан.
Тэгвэл тус цэнгүүний үеэр жагсагчаас ялгагдахгүй харагдах нэгэн олны танил хүн пөөнийж зогссон нь манай папараци дуранд буужээ.
Тэр хүн бол жүжигчин Х.Манлайбаяр. Одоогоос 10-аад жилийн өмнө “Амьдралд тавтай морил” цувралд тоглож, Cityman хоч зүүж “од” болох эхлэлээ тавьсан ч сураг алдарсан тэрбээр энд гарч ирэв.
Сонирхуулахад, тэрбээр энэ 2023 онд шинэ уран бүтээлүүдэд ханцуй шамалж, мөн дуу хуураа үргэлжлүүлэн эгшиглүүлэх юм гэнэ лээ шүү.