Шинэ оны босгон дээр төв талбайд болсон үдэшлэгийн гол чимэгүүдийн нэг нь артист Nene байв. Түүнийг манай сайтын папараци дуран хэрхэн буулгасныг уншигч танаа сонирхуулж байна.

Артист Nene-гийн хувьд хэн бүхэнтэй хүндэлтгэлтэй харьцахыг чухалчилдаг гэнэ лээ. Энэ нь ахлах ангийн сурагч байхдаа дэлгүүрийн сурталчилгааны ажил хийдэг байсантай холбоотой бөгөөд энэ зан чанар нь хэдийнэ өөрийнх нь нэрийн хуудас болжээ.
Хэрвээ хүн бүр ямар нэг ид шидтэй байсан бол NENE цаг хугацаагаар шилжихийг хүсдэг гэсэн. Өөрийгөө амьтантай зүйрлэвэл ирвэс байх байсан гэж өгүүдэг тэрбээр B пропакшнд харьяалагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ.




