Хошин урлагийн салбарт өөрийн өнгө төрхтэй, залуу авьяаслаг жүжигчдийн нэг бол Зоригоо буюу С.Батзориг. Хошин урлагийн Х-Түц хамтлагт харьяалагддаг түүнийг папараци дурандаа онцлон буулгалаа.
Жүжигчин залуугийн хувьд өнгөрсөн шинэ жилийн үеэр энд тэндэхийн шинэ жил хөтлөхөөс гадна хамтлагийнхаа шинэ уран бүтээлд ханцуй шамлан орсон. Мөн шинэ оноо угтахтай зэрэгцэн гэр бүлээрээ шинэ байранд орсноо өөрийн цахим хуудаснаа зарлаж байсан.
Авьяасаараа онцгойрдог түүнийг энэ цагийн эрэлттэй эрэгтэй жүжигчин гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз ээ.