Хошин урлагийн Х-Түц хамтлагийн жүжигчин Н.Баясгалан буюу Баясааг уншигч та хэдэн настай гэж боддог вэ. Өхөөрдөм төрх, жижигхэн фигур сайтай биеэрээ эрэгтэй жүжигчдээс онцгойрдог түүнийг олны танил жүжигчид хүртэл “Ах аа” гэж авгайлдаг юм билээ.
Жүжигчин залуугийн хувьд өдгөө 35 настай, гал туулай жилтэй нэгэн. Тэрбээр хувьдаа “Олны танил болох гэж яаралгүй, тууштай хөдөлмөрлөх нь чухал” гэсэн үзэл бодолтой явдаг гэсэн.




