Урлагийн салбарт өөрийн нэртэй, мөртэй залуу бол Мөнхбаяр буюу Becky. Өдгөө 36 настай түүнийг топ модель
Х.Бадамгэрэлийн эр нөхөр гэдгээр хүмүүс андахгүй. Хайртыгаа өөрийнхөө уран бүтээлийн клипэнд тоглуулах гэж байхдаа танилцсан тэд дундаасаа ганц хүүтэй. Өдгөө хүү нь 10 нас хүрч байгаа.
Тэгвэл манай папараци сайт энэ удаад рок попын урлагт од болон гялалзаж явсан Bekcy-ыг онцолж байна. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшиж байсан билээ.


