Эмоци хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг хэдхэн сарын өмнө хоёр дахь хүүхдээ өлгийдсөн. 
Өдгөө 32 нас хүрч буй тэрбээр төрөх тусмаа өнгө орж, жавхаажиж, илүү сайхан бүсгүй болсон байгааг энэ удаагийн папараци буландаа онцолж байна.
Түүний хувьд саяхан “Хэрмэл жүжигчид” гэх инээдмийн уран сайхны кинонд уригдан очсон байсныг манай гэрэл зурагчин ийнхүү дурандаа буулгажээ.


