Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх “Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ
Папарацци

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх “Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/04/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг цар тахал бидэнд харуулсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын Их Сургуулийн “Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчдыг бэлтгэх болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
Үүнд:
– Стратегийн удирдлага;
– Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт;
– Санхүүгийн удирдлага болон тооцоолол;
– Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага;
– Эмнэлгийн мэдээлэл технологи;
– Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал;
– Төсөл бичих (project proposal)

Дээрх хөтөлбөр нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эхлэн нэг жилийн хугацаанд цахим хэлбэрээр явагдах ба сургалтын хугацаанд суралцагч гурван удаагийн семинарт биечлэн оролцоно.
Семинар 1: 2023 оны 2-р сарын 27-оос 3-р сарын 2-ны өдрүүдэд Малайз Улсын Селангор хотод
Семинар 2: 2023 оны 9-р сарын 11-14-ний өдрүүдэд Малайз Улсын Селангор хотод
Семинар 3: 2024 оны 2-р сарын 26-29-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотод

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад байгууллагаас нэмэлтээр эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр болон манлайллын чиглэлээр хичээлүүд заагдана.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
– 45-аас доош насны
– Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх
– Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэл дээр бүрдүүлэх
– CV
– Анкет
– Диплом
– Эссэ /Хөтөлбөрт хамрагдах хүсэлт бүхий 250-500 үгтэй эссэ /
– Одоогийн болон урьдах аль нэг удирдлагын тодорхойлон дэмжсэн захидал (reference letter)

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.
Нэгдүгээр үе шат: 2023 оны 01 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд бүртгэл явагдана. /шаардлага хангасан хүмүүс бүрдүүлэх материалын албажуулан pdf-ын нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан [email protected] имэйл хаягт ирүүлнэ үү. (Холбоо барих: 51263684)
Хоёрдугаар үе шат: Нэгдүгээр үе шатад тэнцсэн оролцогчдтой англи хэл дээр ярилцлага хийх болно. Ярилцлага хийх өдрийг бүртгэл дээрх цахим хаягаар мэдэгдэх болно.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчдод сургалтын төлбөр (15,900 ам.доллар) тэтгэлэг олгоно.
Харвардын их сургуультай шууд холбогдохгүй, ЭМЯ-аар дамжуулж бүртгүүлэх болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:

https://postgraduateeducation.hms.harvard.edu/certificate-programs/leadership-medicine-southeast-asia
Анкетийг дараах холбоосоор татаж авна уу.

https://drive.google.com/drive/u/0/folders/1ovhVDLFBDdZAgk0r-4JSuN_0BbUgvfc4

ЭМЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.