Мөрөөдлийн театр хамтлагаас төрөн гарсан хос уран бүтээлчид бол хамтлагийн ахлагч Б.Эрхэмбаяр, түүний хоёр дахь гэргий Э.Намуунаа нар.
Хамтын амьдралаа эхлүүлээд 5 дахь оноо эхлүүлж буй тэднийг манай папараци дуран онцолж байна.
Хос уран бүтээлчдийн хувьд 10 насны зөрүүтэй. Хэн хэн нь өмнөх амьдралаасаа татгалзаж, хоёр талаасаа тус бүр хоёр хүүхэдтэй шинэ амьдралаа эхлүүлсэн. Харин өнгөрсөн 2021 оны эхээр дундаасаа анхны охиноо өлгийдсөн юм.
Жүжигчин Б.Эрхэмбаярын хувьд Э.Намуунтай гэр бүл болсноос хойш илүү их өнгө нэмж, амбиц алдарт хүрсэн гэхэд болно. Хэн хэн нь урлагийн хүмүүс учир нэг нэгнээ илүүтэй ойлгож хүлээж авдаг биз ээ.