УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан үеэр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар зодолджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Манай өрөөнд хоёр гишүүн маргасан нь үнэн. Тухайн үед би байсан. Ямар асуудлаас болж, маргасныг хэлэх боломжгүй” хэмээн тайлбар өгчээ.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өрөөнд нь орж, эрхлэх ажлынхаа хүрээнд Төрийн тусгай хамгаалалтынханд зохицуулах, зөвшөөрлийг өгөөд гарч ирсэн сурагтай.
Одоогоор ордны баруун жигүүрт цагдаагийн бүрэлдэхүүн, Шүүх шинжилгээний төвийн ажилтнууд ажиллаж, тэрхэн хэсэгт хөл хорио тогтоогоод байна