МАН-ынхан ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна. Өнөөгийн залуус дундаас хамгийн олон дагагчидтай, чих зөөлөн, ам бөхтэй, авьяаслаг залуусыг ганц нэгээр нь Төрийн ордонд урьж, саатуулдаг болсон бололтой.
Тухайлбал, амьдралын хэв маяг, зорилго зорилтоороо охид залуусын анхаарлын төвд байдаг загвар өмсөгч О.Билгүүнийг саяхан Төрийн ордонд саатуулсныг манай папараци дуран онцлон буулгажээ.
Ямартаа ч, ирэх 2024 оны сонгуулиас өмнө “долоогч” нараа эхнээс нь бэлдэж, бэлтгэж буй бололтой шүү.