Х-ТҮЦ продакшны залуу уран бүтээлч Энхтөрийн Төрбат өнгөрсөн 2021 онд “Гэнэтийн зочид” олон ангит кинонд гол дүр бүтээж олонд илүү танигдсан.
Энэ утгаараа охид бүсгүйчүүд түүний талаарх мэдээллийг хайж эхэлсэн нь нууц биш. Гэвч тэрбээр “Ододтой бүжиглэе” шоуны бүжигчин Б.Халиуны дурлалт залуу болох нь тодорсон.
Энэ цаг үеийн царайлаг, нуруулаг уран бүтээлчдийн нэгээр тодроод байгаа Э.Төрбатыг папараци дуран онцолж байна.
Тэрбээр өнгөрсөн зун найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл “Дайрлага” гэх кинонд Дүүрэн гэдэг оюутан залуугийн дүр бүтээсэн. Хүнийг хүн үгээрээ хэрхэн эвдэж болдог тухай, түүнээс болж хүний сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөж, амьдрал нь сүйрч болохыг харуулсан дүр. Хүмүүс энэ киног үзээд Э.Төрбатыг үзэн ядаж эхэлсэн гэхэд болно.